ХАМТРАН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЖЭЭ

A- A A+
ХАМТРАН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЖЭЭ

Төв аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтран энэ оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, түүний орлогч, шүүхэд төрийг төлөөх ажил хариуцсан ахлах болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорууд, Цагдаагийн газрын дарга, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасгийн дарга, мөрдөгчид биечлэн, 27 сумдын хэсгийн төлөөлөгчид цахимаар оролцсон байна.

Хамтарсан зөвлөгөөнөөр 2022 онд хамтран авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, хэргийг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор “Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээг эхлүүлэхээр болсон байна.